Уул уурхайн операторын үйлчилгээ

Манай компани нь уул уурхайн операторын чиглэлээр үйл ажиллагаа өргөтгөж цаашид олон улсын жишиг стандартад нийцсэн уул уурхайн оператор компани болох зорилт тавин ажиллаж байна. Монгол улсад операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын нэг юм.

Төр, төрийн өмчид компани, хувийн хэвшил, операторын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурьдвал:

  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захиалгаар эрчим хүчний 540,000 м.куб хаягдлыг зайлуулж 21метрийн гүнтэй 565,000 м.кубын багтаамжтай эрчим хүчний хаягдал зайлуулах сангийн төслийн ажлыг богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн.
  • Монгол улсын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжтэй хамтран манай компани уул уурхайн орчин үеийн шаардлага хангасан техник хэрэгсэл, мэргэшсэн чадварлаг баг хамт олон бүрдүүлэн Өвөрхангай аймагт алтны шороон ордын геологи эрэл хайгуулын цогц ажлыг гүйцэтгэж, нөөцийг төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулан олборлолтын үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах 400 метрийн урттай 190метрийн өргөнтэй төмөр замын ачиж буулгах терминалийн суурь бүтэц 120,000м.куб газар шорооны ажлыг хийж гүйцэтгэж байна.